АНУ-ын бөхчүүд сүүлчийн мөчид ялав

img

Дэлхийд бөхийн хөгжлөөр тэргүүлдэг АНУ, ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн халз барилдаан өчигдөр Нью-Йоркт болж дэвжээний эздийн ялалтаар өндөрлөлөө. Халз уулзалтын ялагчийг хамгийн сүүлчийн барилдаанаар шийдэх болоход АНУ-ын Тервел Длагнев Эдуард Базровыг гарангуутаа цэвэр ялжээ. Сонирхолтой нь уг уулзалт задгай талбайд буюу Манхэттен дүүргийн төв дэх алдарт Таймс-скверт өрнөсөн аж. АНУ-ын шигшээ багийг 2011 оны дэлхийн аварга Жордан Барроуз тэргүүтэй, Сэм Хазевинкль, Жаред Фрайер, Тервел Длагнев нарын "Лондон-2012" олимпийн эрхээ авсан бөхчүүд хүч үзсэн юм. Харин Оросын багт гол төлөв энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээн, Иван Ярыгиний гранпри тэмцээний хүрэл медальтнууд бүхий залуучууд багтаасан байна: АНУ - ОХУ 4:3 55 кг. Сэм Хазевинкль - Артас Санаа 0-1, 0-2 60 кг. Логан Штайбер - Ахмед чакаев 1-3, 7-0, 5-4 66 кг. Жаред Фрайер - Жамалутдин Курбаналиев 5-0, 0-2, 1-0 74 кг. Жордан Барроуз - Камал Маликов 8-0, 5-0 84 кг. Кейт Гэвин - Андрей Валиев 0-5, 2-3 96 кг. Жей Ди Бергман - Шамиль Ахмедов 2-1, 1-1, 0-2 120 кг. Тервел Длагнев - Эдуард Базров эхний үеийн 0:25-д цэвэр ялсан. (Ялалт байгуулсан бөхийг тодруулав) Б.Цагаанбаатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ