Музейнүүдийн 94.7 хувь нь хадгалалтын найдвартай сан хөмрөггүй байна

img

Мэргэжилийн хяналтын ерөнхий газраас музейн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтад болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа, ЕБС-ийн сургуулиудын "Үдийн цай" хөтөлбөрт шалгалт хийжээ. Шалгалтад нийт 40 музей, 206 цэцэрлэг, 300 сургууль хамруулжээ. Үүнээс нийт музейн 94.7 хувь нь хадгалалт хамгаалалтын найдвартай сан хөмрөггүй, агааржуулалтын системгүй, галын дохиоллын утааны мэдрэгчгүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Харин зарим сурагчдад "Үдийн цай"-нд хадгалах горим нь алдагдсан, чанаргүй бүтээгдэхүүн өгч байсан нь тогтоогдсон байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ