
Хятадын Цагаан хэрэм өмнө нь тооцоолж байснаас хавьгүй урт болохыг албан ёсоор зарласан тухай “Синьхуа” мэдээлсэн байна. 2009 оны тооцоогоор Цагаан хэрмийн уртыг 8850 км гэж тогтоосон бол хамгийн сүүлд хийсэн албан ёсны судалгаагаар 21 мянга 192,18 км урт гэж үзжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, анх удаа албан ёсоор ийм нарийн хэмжиж зарласан байна. Өмнөх тооцоонуудыг ихэвчлэн түүхэнд тэмдэглэсэн бичиг баримтаар эх сурвалж болгон тооцоолж байсан бол Хятадын соёлын өвийн төрийн захиргааныхан энэ удаагийн археологийн судалгааг 2007 оноос хойш хийсэн байна. Судлаачдын үзэж байгаагаар одоо жинхэнэ Цагаан хэрмийн 82 хувь нь л хуучин байснаараа үлджээ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ