Паб, кафег шөнийн цагаар ажиллуулахаар боллоо
Паб, ресторан, кафе зэрэг үйлчилгээний газрууд уртасгасан цагийн хуваариар ажиллах гэнэ. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас аялал жуулчлалын улирал болон олимпийн наадам, "Евро-2012" хөлбөмбөгийн тэмцээнтэй холбогдуулан ийнхүү үйлчилгээний газруудыг түр хугацаагаар шөнийн цагаар ажиллуулахаар болжээ. Үйлчилгээний газруудын цагийн хуваарийн товыг ойрын өдрүүдэд гаргах юм байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ