
"Орон нутагт ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх үндэсний стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүүлэх нь" сэдэвт уулзалт Булган аймагт зохиогдож байна.
Өчигдөр эхэлсэн уг уулзалт семинарт ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Төгсдэлгэр, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ч.Бямбаа, ЭМЯ-ны Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн зохицуулагч А.Оюунбилэг болон бусад албаны төлөөлөгчид, 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, ДОХ, БЗДХ-ын кабинетийн их эмч оролцож байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ