Хороодын Засаг дарга нарт зориулсан сургалт болов
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсээс нийслэлийн 132 хорооны Засаг дарга нарыг хамруулсан ээлжит сургалтыг 2010 оны 11 дүгээр сарын 24-25-нд Хангарьд ордонд зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар хороодын Засаг даргын хэрэгжүүлж ажиллах Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн байдал, цаашид анхаарч ажиллах чиглэл, 2010 оны байдлаар нийслэлээс хийсэн ажлын тухай мэдээлэл өгч хороодын зүгээс нийслэлийн төлөвлөгөөний биелэлтийг эрчимжүүлж ажиллах тухай үүрэг өгөв. Сургалтыг “Адра Монгол” олон улсын байгууллага санхүүжүүлж, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хан уул дүүргийн 4 дүгээр хорооноос сургагч багшаар ажиллав. Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ