Цэцийн Дунд суудлын хуралдаан болно

img

Маргааш 09.ЗО цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно. Иргэн Ц.Энхжин Үндсэн хуулийн цэцэд хандаж “Монгол Улсын Их Хурлын тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэсэн заалт нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн тухай мэдээллийг ирүүлсэн байна. Тиймээс уг маргааныг хянан шийдвэрлэх хуралдаан болох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ