Амралтын өдөр хаах замууд
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Хатанбаатар Магсаржавын гудамж буюу Варьетегийн уулзварын зүүнээс Тээврийн товчоо хүртэлх замын хучилтын ажил хийгдэнэ. Иймд зургадугаар сарын 08-ны 23.00 цагаас 10-ны 23.00 цаг хүртэл тухайн замын хөдөлгөөнийг түр хязгаарлах юм. Мөн Гурвалжингийн гүүрний аюулгүйн тойргийн арын замд баруунаас зүүн чиглэлд хөдөлгөөнийг хааж зам сэтлэлтийн ажил хийгдэх юм байна. Уг зам сэтлэлтийн ажил зургадугаар сарын 08-ны 23.00 цагаас 09-ний 08.00 цаг хүртэл хийгдэнэ. Баянзүрх дүүргийн нутаг Сансарын туннелийн баруун талын уулзвараас баруун тийш Хятадын элчин сайдын яам хүртэлх замын хөдөлгөөнийг зургадугаар сарын 09-ний 07.00-15.00 цагийн хооронд түр хугацаагаар хаах юм байна. Дээрх өдрүүдэд жолооч нар бусад сул чөлөөтэй замаар хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ