
“Шүүдэр” продакшны бүтээж байгаа “Ану хатан” түүхэн уран сайхны киноны павильоны зураг авалт үргэлжилсээр байна. Мэргэжлийн С300 камераар зураг авч, шинэ залуу, дүр төрхтэй жүжигчдийг тоглуулж байгаа энэ кино нийт 50 гаруй дүртэй. Энэ томоохон түүхэн киноны зураг авалт 50 хувьдаа оржээ. Ерөнхий найруулагчаар нь СТА Т.Алтантуяа ажиллаж буй түүхэн хатны тухай энэ киноны Ану хатанд дуучин Д.Отгонжаргал, Галдан бошгитод жүжигчин, дуучин М.Мондоон нар тоглож байгаа билээ.
“Домогт Ану хатан” романаас сэдэвлэн бүтээж буй энэ кино нэгэн судалгааны төвийн хийсэн судалгаагаар үзэгчдийн хамгийн их хүлээж буй киногоор тодорсон байна. “Ану хатан” ирэх арванхоёрдугаар сард нээлтээ хийх юм.

Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ