Шүүгчдийн зөвлөлийн хуралдаан боллоо

img

 Улсын Дээд шүүхийн шүүгчид, аймаг, нийслэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нараас бүрддэг Шүүгчдийн зөвлөлийн хуралдаан 6 дугаар сарын 8-ны өдөр боллоо.  Уг хуралдаанаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд анхан шатны шүүхээс орох шүүгчийг сонгох тухай асуудлыг хэлэлцээд Дорноговь аймаг дахь сум дундын I шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболдыг тус зөвлөлийн гишүүнээр сонгожээ.

 Мөн хуралдаанаас олонхийн санал авсан Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа, Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Сумъяа, Сэлэнгэ аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батзориг, Нийслэлийн шүүхийн шүүгч Г.Алтанчимэг, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн, Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч С.Еркеш нарыг Шүүхийн Сахилгын хорооны гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна.

 Түүнчлэн Шүүгчдийн зөвлөлийн хуралдааны үеэр эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүн таслах ажиллагаанд анхаарах зарим асуудлын талаар ярилцаж, Шүүхийн багц хууль болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл сонссон ажээ.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ