Биржийн зохицуулах зөвлөлийн гишүүдийг томилжээ

img

Хөдөө аж ахуйн түүхий эд бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор УИХ-аас Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг 2011 онд баталсан. Үүний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналыг үндэслэн Засгийн газраас Биржийн зохицуулах зөвлөлийн гишүүдийг томилж, зөвлөлийн дүрэм, үйл ажиллагааны журмыг баталсан байна. Энэхүү бирж байгуулагдсанаар орон нутгийн дэд бүтэц, банк санхүү, харилцаа холбооны чанар нь сайжирна, мөн шинээр ажлын байрууд бий болох юм. Малчид, хоршоодын хувьд гэвэл үнэ ханшийн бодит мэдээлэл авах, зах зээлд нэвтрэх боломжтой болж, түүхий эдээ тордох, хадгалах, тээвэрлэх нийт зардлаа хэмнэх ач холбогдолтой аж.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ