Улаанбаатарт 25 градус хүйтэн
Нутгийн хойд хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар 24-29 градус, Алтайн өвөр говиор 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн нутгийн баруун хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. 23-25 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ