Дэлхийн итгэмжлэлийн өдрийг Монгол Улс тэмдэглэнэ
Дэлхийн Итгэмжлэлийн өдрийг жил бүрийн зургадугаар сарын 9-нд дэлхий нийт тэмдэглэж иржээ. Энэ жилийн хувьд “Цэвэр ус, аюулгүй хүнсний итгэмжлэлийн үйл ажиллагааг дэмжих нь” сэдвийн дор Монгол Улс тэмдэглэж байна. Дэлхийн Итгэмжлэлийн өдөрт зориулан хүнсний үйлдвэрлэгчид, төрийн бус байгууллага болон хяналт шалгалтын төлөөллүүд илтгэл тавин хуралдаж байгаа юм. Итгэмжлэл нь ус, хүнс үйлдвэрлэж буй үйлдвэрлэгчид тохирох стандартын шаардлагын дагуу ажиллаж буйг шалгах олон улсын зарчмыг агуулсан байдаг аж. Хүнс, усны хангамжийн гинжин хэлхээ нь даяаршиж байгаа өнөө үед хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, таашаал, үйлдвэрлэлийн болон боловсруулалтын техник технологийн дэвшил, хотжилт ихсэж байгаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан маш хурдацтай өөрчлөгдөж буйг мэргэжлийн хүмүүс ярьж байна. У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ