
Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын ажилчдын 9 давхар 5 орц бүхий 153 айлын орон сууцны шав тавих ёслолын арга хэмжээний нээлт боллоо.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 341 дүгээр тогтоолоор баталсан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хамрагдах бүсийн тулгуур төв болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар хороолол, 12-р багт баригдах тус газрын албан хаагчдын 9 давхар 63 айлын орон сууцны барилгын шав тавих ёслолын арга хэмжээг энэхүү билэгт сайн өдөр зохион байгуулжээ.
Ингэснээр албан хаагчдын нийгмийн баталгаа, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж байгаад таатай байгаагаа аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагчид илэрхийлж байв.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ