
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНХАУ-ын дарга Ху Жиньтао нар уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Ху Жиньтао “Эрхэм Ерөнхийлөгч тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Таныг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд өөрийн биеэр хүрэлцэн ирсэнд гүнээ талархаж байна. Бид уулзаж хоёр орны харилцааны асуудлаар санал солилцох завшаан олдсонд баяртай байна” гэлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Ху Жиньтаод дээд түвшний уулзалтад урьсанд талархал илэрхийлээд, ШХАБ-ын үйл ажиллагаа амжилттай явагдахад БНХАУ чухал хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ.
“БНХАУ 2011-2012 онд тус байгуулллагыг даргалах үүргээ амжилттай биелүүлсэнд баяр хүргэж байна. ШХАБ-ын үйл ажиллагааны цар хүрээ тэлж, зохион байгуулалтын хувьд бэхжиж, олон улсын нэр хүнд нь өсч буйд Монгол Улс ажиглагч орны хувьд баяртай байдаг юм. Монгол Улс ШХАБ-ын хрээнд БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байдаг. Ялангуяа дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн төслүүдийг ШХАБ-ын хүрээнд төсөл болгон хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ