Нээлтийн тоглолт эхэллээ
Хүсэн хүлээсэн мөч болж Евро 2012 буюу хөлбөмбөгийн бага дэлхийн аварга эхэллээ. Тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны нэг болох Польшийн шигшээ баг нийслэл Варшав хотынхоо Үндэсний цэнгэлдэхэд 2004 оны Европын аварга Грекийн шигшээ багтай хэсгийн анхны тоглолтоо хийж байна. Польшийн шигшээ 1-3-2-4-өөр гараанд гарч буй бол Грекийн шигшээ 3-3-4-өөр тоглох аж. Ингээд багуудын гарааны тоглогчдыг дурдая. Польшийн шигшээ баг: Хаалгач Воицих Шчесни, довтлогчоор Боруссия Дортмунд клубт тоглодог польшчуудын найдвар болоод байгаа Роберт Левандовски, хагас хамгаалагчийн байрлалд Рибус, Обраньяк, Бласчиковски нар гарах бол төвийн хамгаалалтад Полански, Муравски нар гарч, арын хамгаалалтыг шугамыг Боиниш, Василевски, Перкуз, Пишчек нар бүрдүүлэх аж. Грекийн шигшээ баг: Харин Грекийн шигшээ багт довтолгооны байрлалд Самарас, Гекас, Нинис нар тоглож, хагас хамгаалалтад Маниатис, Карагунис, Катсауринас гарч байна. Арын хамгаалалтад гарах дөрвөн тоглогчийг нэрлэвэл Пападопулос, Торросидс, Папастатопулос, Холебас нар байх аж. Хаалгачаар Костас Чалкиас гарч байна. Польшийн шигшээ багийг Франчишек Смуда хэмээх эрхэм дасгалжуулж байгаа бол Грекийн шигшээг португали үндэстэн Фернандо Сантос дасгалжуулж байгаа юм. Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ