
Өнөөдөр Улаанбаатарт үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 13-15 хэм дулаан байна.
Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, зүүн хагаст үүлэрхэг. Төв, зүүн зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын болон Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлжийн голын сав нутгаар сэрүүсч 11-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн баруун хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 19-24хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ