Өнөөдөр УБЕГ нээлттэй

img

Улсын бүртгэлийн ерөнхий газрынхан өнөөдөр ажиллаж байна. Тус газрынхан иргэн, аж ахуй нэгж, үл хөдлөх хөрөнгө, гадаад паспортын материал хүлээн авах, сунгах зэрэг үйлчилгээг үзүүлэхээс гадна архивын  бүхий л төрлийн лавлагаа олгох юм. Монгол Улсын Засгийн газрын “Журам батлах тухай”  2007 оны 190 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж байх тухай” 2007 оны 97 дугаар зарлигийн дагуу УБЕГ-ын ажилчид нээлттэй хаалганы өдрийг сар бүрийн хоёр дахь долоо хоногийн бямба гаригт тогтмол зохион байгуулдаг уламжлалтай .   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ