
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон “Цахим эрүүл мэнд” төслийн Дэлхийн банкны менежер Апарнаа Соманатантай өчигдөр уулзжээ.
Энэхүү уулзалт нь ЭМЯ, Сангийн яам, Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банкны багийн гишүүд зээлийн төслийн зорилго, зорилт, бүрэлдэхүүн хэсгүүд дээр ярилцаж нэгдсэн ойлголтод хүрэхэд чиглэгдсэн байна.
Уулзалтаар зээлийн төслийг Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох, мэдээлэл солилцооны Үндэсний эрүүл мэндийн мэдээллийн төв байгуулах, хүний нөөцийн чадавхийг сайжруулах гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдтэйгээр хэрэгжүүлэх тухай Эрүүл мэндийн яамны байр суурийг илэрхийлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ