
ЭМШУИС-тай хамтран ажиллаж байгаа Швейцарийн мэс засалчдын багийн гишүүн, хүүхдийн мэс засалч Бэат Керарыг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагналаа.
ЭМШУИС, Швейцарийн мэс засалчдын багийн хооронд таван жилийн хамтын ажиллагааны гэрээ 1999 онд байгуулагдаж, 2002 оноос хүүхдийн мэс засалч Бэат Керар уг багт гишүүнээр ирж, 2003 оноос Швейцарийн мэс засалчдын багийн ахлагчаар томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа юм. Хамтран ажилласан 12 жилийн хугацаанд Швейцарийн засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр мэс засалч, мэдээгүйжүүлэгч 26 эмч Швейцарт 3-6 сараар мэргэжлээ дээшлүүлжээ.
Швейцарийн мэс засалчдын багийн УКТЭ, ЭНЭШТ, ХСҮТ, Өвөрхангай, Ховд, Говь-Алтай, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Дорнод, Орхон аймгийн эмнэлгүүдэд ажиллаж үнэ төлбөргүй мэс засал хийхийн зэрэгцээ аймгуудын нэгдсэн эмнэлгийн мэс засалч, мэдээгүйжүүлэгч эмч нарт ЭМШУИС-ийн мэс заслын тэнхимийн багш, профессоруудтай хамтран сургалт явуулдаг аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ