
Гал унтраах техникийн олон төрөлт спортын 2012 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдрөөс Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо эхэлж байна. Энэ удаагийн тэмцээнд төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын нийт 200 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулж байгаа аж.
Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчид энэ оны аравдугаар сард Австрали улсын Сидней хотод болох Дэлхийн гал сөнөөгчдийн XII их наадамд оролцох эрхийг авах юм. Тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ.
Гал унтраах техникийн олон төрөлт спортын 2012 оны улсын аварга шалгаруулах тэмцээнтэй давхцан болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах арга ажиллагаанд сургаж, дадлагажуулах, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн давтан сургалтыг зохион байгуулах говийн сургалтын цогцолбор сургалтын төвийн нээлтийн ажиллагаа болжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ