
Брокер диллерийн компанийн ажилчид айлуудаар явж сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгаа болгон хувьцааны данс үнэ төлбөргүйгээр нээж эхлээд байгаа талаар Санхүүгийн зохицуулах хороонд иргэдээс мэдээлэл иржээ. Үүнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд,"Сонгуулийн тухай хуулийн 37.15-д сонгогчидод мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хориглоно гэж заасан байдаг.
Иймд холбогдох хууль, журмын заалт зөрчин данс нээх болон бусад аливаа үйл ажиллагаагаа сонгуулийн сурталчилгаанд зориулан явуулахгүй байхыг нийт брокер, дилерийн компаниуд, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад анхааруулж байна. Хорооноос мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж, хууль, журам зөрчсөн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээг авах болно" гэдгийг дурдсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ