Дөрөв хүртэл ажиглагч томилох эрхтэй болжээ
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны хурлаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх, сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зарим асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргажээ.
Тухайлбал, сонгуулийн үеэр хэрэглэгдэх саналын хуудасны индекс, дугаар тогтоосон бөгөөд сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журамд зарим өөрчлөлт оруулсан байна.
Энэ өөрчлөлтөөр нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь сонгуулийн нэг хэсэгт дөрөв хүртэл ажиглагч томилох эрхтэй болжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ