Оросууд хэсгээ тэргүүлж эхэллээ

img

[caption id="attachment_109329" align="alignnone" width="600" caption="Роман Павлюченко"][/caption] Өнгөрсөн шөнө Евро 2012 А хэсгийн тоглолтуудаар эхэллээ. Тэмцээнийг зохион байгуулагч Польшийн шигшээ нийслэл Варшав дахь Үндэсний цэнгэлдэхдээ 2004 оны тивийн аварга Грекийн шигшээг хүлээн авсан бол А хэсгийн нөгөө тоглолт Польшийн Вроцлав хотноо ОХУ, Чехийн шигшээгийн хооронд боллоо. [caption id="attachment_109330" align="alignnone" width="600" caption="Польшийн найдвар Левандовски"][/caption] Нээлтийн тоглолт Польшийн шигшээгийн давамгайлал дор өрнөж улмаар талбайн эзэд Роберт Левандовскигийн гоолоор 1:0-ээр тэргүүлж харин грекчүүд хамгаалалтын ноён нуруу болсон Папастопулосыгоо улаан хуудсаар алдсанаар эхний үе өндөрлөсөн. Гэсэн ч Польшийн шигшээ өөрт олдсон давуу талаа чулуу болгож чадсангүй. [caption id="attachment_109332" align="alignnone" width="600" caption="Салпингидис Грекийн шигшээг аварлаа"][/caption] Сэлгээгээр орж ирсэн Салпингидис тооны харьцааг тэнцүүлсэн юм. Улмаар английн Арсенал клуб, Польшийн шигшээгийн хаалгач Шчесни торгуулийн талбайдаа өнөөх л Салпингидисыг алдаа ийн зогсоохоос өөр аргагүй болсноор грекчүүд торгуулийн цохилт гүйцэтгэсэн. Гэвч энэ боломжийг алдсанаар хоёр баг адилхан 10 тоглогчтой тоглосоор өндөрлөсөн юм. Ингэснээр хоёр улсын шигшээ аль аль нь өөрт олдсон боломжоо алдаж хэсэгтээ 1 оноотой бичигдэж эхэлсэн. Тэгвэл дараагийн тоглолт Вроцлав хотноо Улаанбаатарын цагаар 02.45-д эхэлж Дик Адвокаат тэргүүтэй хойд хөршийн шигшээ баг төгс ялалтыг авснаар хэсгээ тэргүүлж эхэллээ. Энэ тоглолтод Алан Загоев дубль гүйцэтгэж, Роман Широков, мөн сэлгээгээр талбайд гарсан Роман Павлюченко нар гоолдсон бол Чехийн шигшээгээс Пласил  гоолдсоноор тоглолт 4:1-ээр өндөрлөсөн. Тоглолтод оросууд 51, чехүүд 49 хувиар бөмбөг эзэмшжээ. Харин хаалга руу чиглэсэн цохилтыг Чехийн шигшээ 10 удаа гүйцэтгэснээс нэг нь байндаа тусан бол оросуудын довтолгооны хувилбар илүү оновчтой байж долоон цохилтоос дөрвийг нь ийнхүү өрсөлдөгчийнхөө хаалганд шигтгэжээ. [caption id="attachment_109333" align="alignnone" width="600" caption="Алан Загоев дубль гүйцэтгэж мэргэн буучаар тодорч эхэллээ"][/caption] 2008 онд Гус Хиддинкээр удирдуулсан оросууд хагас шигшээд шалгарч байсан ба энэ удаад ч хэсгээсээ гарах нь тодорхой болоод байна. Оросуудын хувьд өмнө ЗХУ-ын бүрэлдэхүүнээр хөлбөмбөгийн тэмцээнүүдэд оролцдог байхдаа 1960 онд буюу хамгийн анхны Европын аваргаар түрүүлж байсан юм. Харин Чехийн шигшээгийн хувьд 1976 онд тивийн аваргаар тодорч байсан түүхтэй. Харин энэ удаагийн Европын аваргаар тэд өнгөтэй, хүчирхэг байгаа ОХУ-ын шигшээд бут ниргэгдэн хэсэгтээ нэг ч оноогүй сүүл мушгиж эхэллээ. Энэ хэсгийн дараагийн тоглолтууд зургадугаар сарын 12-ны 00.00 цагаас Чех, Грекийн шигшээ, 02.45 цагаас Польш, ОХУ-ын шигшээгийн тоглолтоор тус тус үргэлжилнэ. Хэрэв Польшийн шигшээтэй тэнцсэн грекчүүд Чехийн шигшээг хожиж чадвал хэсгээсээ гарах эрхээ өвөртөлнө гэсэн үг. Учир нь өнгөтэй байгаа оросуудыг талбайн эзэд барахгүй болов уу. Тиймээс хэсгийн дараагийн хоёр тоглолтоос ОХУ-ын араас аль улсын шигшээ дагаж дараагийн шатанд шалгарах нь бараг шийдэгдэх болно. Өнөөдрийн хувьд үхлийн гэгдэх В хэсгийн тоглолтуудаар гайхамшиг үргэлжилнэ. Украйны Харьков хотноо 00.00 цагт Дани болон Нидерландын шигшээгийн хооронд тоглолт болох ба мөн Укрианы Львов хотноо 02.45 цагт Герман ба Португалийн шигшээ "тулалдах" болно. О.Нар  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ