
Иран улсын нийслэл Тегеран хотноо 6 сарын 7-8-ны өдрүүдэд “Азийн орнуудын их, дээд сургуулиудын спортын эрдэм шинжилгээний бага хурал” явагдаж 20-иод орны 350 төлөөлөгчид оролцож илтгэлээ хэлэлцүүлж байна.
Тус эрдэм шинжилгээний хуралд Монголын оюутны спортын холбооны /МОСХ/ ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан оролцон ерөнхий хуралдаан дээр “Монгол улсад оюутны спорт, универсиадын боловсрол” сэдэвтэй илтгэл тавьж оюутны спортын боловсролыг олгох талаас илүү их практикын ач холбогдолтой асуудлуудыг дэвшүүлэн тавьж, МОСХ-ноос энэ чиглэлд хийж байгаа олон талт ажлуудыг ярьсан нь хуралд оролцсон төлөөлөгчдийн анхаарлыг татсан ажил болжээ гэж дүгнэжээ. Энэ чиглэлд МОСХ нь “Универсиадын танхим” МУБИС дээр байгуулан тивийн хэмжээнд үлгэр жишээ авахаар тохижуулсаныг нь саяхан Улаанбаатар хотноо болсон эмэгтэй волейболын азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон 5 орны төлөөлөгч нар үнэлэн энэ хурлын үеэр дэмжин ярьжээ.
Мөн МОСХ-ноос 2011 онд хангайн болон баруун бүсийн аймгуудаар 3500 км замыг туулан 5 их, дээд сургуулиар орж “Оюутны спортын боловсрол” семинарыг явуулж 2000 орчим оюутан, багш нарыг хамруулсан байна. Түүнчлэн “Оюутны спорт ба универсиад наадам” сэдэвт 350 орчим хуудас бүхий номыг энэ оны 8 сард хэвлүүлэхээр бэлтгэж байгаа талаар энэ азийн хэмжээний хурлаар яригджээ хэмээн Монголын Оюутны Спортын холбооноос мэдээллээ.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ