“Нийслэл лиг” эхлэх мөч ойртсоор байна
•
МХБХ-ны Үндэсний Лигийн аварга шалгаруулах тэмцээн 1996 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн. /2006 онд 1 удаа өнжсөн/
• 2010 оноос эхлэн “АПУ” ХК-ийн ивээл дор “НИЙСЛЭЛ ЛИГ” нэртэйгээр явагдаж эхэлсэн.
• Энэ онд 16 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа тус тэмцээнд түрүүлсэн баг, клубүүд:
- Дэлгэр баг 1997 онд 1 удаа
- ХОТШ-Барс баг 1999 онд 1 удаа
- Хоромхон клуб 2005 онд 1 удаа
- Улаанбаатар Дээд Сургууль баг 2009 онд 1 удаа
- FC Ulaanbaatar клуб 2011 онд 1 удаа
- Хангарьд клуб 2001, 2003, 2004, 2010 онуудад нийт 4 удаа
- Эрчим клуб 1996, 1998, 2000, 2002, 2007, 2008 онуудад нийт 6 удаа
ҮНДЭСНИЙ “НИЙСЛЭЛ ЛИГ – 2012” ТЭМЦЭЭНД
ОРОЛЦОЖ БУЙ БАГ КЛУБҮҮД
1. “ЭРЧИМ” КЛУБ /”ДУЛААНЫ 4-Р ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК/
- Багийн эзэн М.Амарбаясгалан
- Ахлах дасгалжуулагч Д.Батнасан
2. “ХАНГАРЬД” КЛУБ /УУЛЫН БАЯЖУУЛАХ “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР/
- Багийн эзэн З.Ганбаатар
- Ахлах дасгалжуулагч М.Отгонбаяр
3. “ХОРОМХОН” КЛУБ /”ХОРОМХОН” ХХК/
- Багийн эзэн Б.Гансүх
- Ахлах дасгалжуулагч С.Пүрэвсүх
4. “УЛААНБААТАРДЭЭД СУРГУУЛЬ” /УЛААНБААТАР ДЭЭД СУРГУУЛЬ/
- Багийн эзэн Чой Ги Хо
- Ахлах дасгалжуулагч Б.Ариунболор
5. “УЛААНБААТАРЫН МАЗААЛАЙНУУД”КЛУБ
- Багийн эзэн Г.Түвшинбаяр
- Ахлах дасгалжуулагч Ц.Энхболдбаатар
6. “СЭЛЭНГЭПРЕСС” КЛУБ /”СЭЛЭНГЭПРЕСС” ХХК/
- Багийн эзэн М.Болд
- Ахлах дасгалжуулагч Б.Чин-оргил
7. “ХАСЫН ХҮЛЭГҮҮД” БАГ /”ХАС” БАНК/
- Багийн эзэн Д.Бат-Очир
- Ахлах дасгалжуулагч Ц.Энхтөр
8. “ФС. УЛААНБААТАР” КЛУБ /НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР/
- Багийн эзэн Г.Мөнхбаяр
- Ахлах дасгалжуулагч Н.Баттулга
• “НИЙСЛЭЛ ЛИГ – 2012” тэмцээн 2012 оны 6-р сарын 30-наас 9-р сарын 15-ныг дуустал хугацаанд явагдана.
• Тэмцээнд оролцогч 8 баг 2 тойрог тоглож, 2 тойргийн нийлбэр дүнгээр аварга багаа тодруулна.
• Нийслэл лиг тэмцээний 1 дүгээр тойрог 2012 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 06-ны хооронд Эрдэнэт хотноо зохион байгуулагдана.
• Нийслэл лиг тэмцээний 2 дугаар тойрог 2012 оны 7 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 15-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
• Тэмцээний сугалааны ажиллагаа 6-р сарын 8-ны 19.30 цагаас АПУ ХХК-ны “Нийслэл асар”-т болов.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ