
“Битлз” хамтлагийн ахлагч Жон Ленноны шүдийг дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Их Британийн Omega Auctions дуудлага худалдааны төвийнхөн нэрт дуучны шүдийг ойролцоогоор 15 мянган паундын үнэ хүрнэ гэж таамаглаж буй ажээ. Дуудлага худалдаа ирэх арваннэгдүгээр сарын 5-нд явагдана.
Жон Леннон гэрт нь үйлчлэгчээр ажиллаж байсан Дот Жарлеттад шүдээ дурсгал болгон үлдээсэн юм байна. Дотын охин түүний үнэнч шүтэн бишрэгч гэдгийг мэдээд Леннон охиндоо бэлэг болгоорой хэмээн олон жилийн өмнө өгснийг өдий хүртэл хадгалсаар иржээ. Харин одоо түүнийгээ зарахаар шийдсэн байна.
“Дот, алив энийг хаядахаач. Нээрээ танай охин чинь манай хамтлагчийн шүтэн бишрэгч билүү. Охиндоо өгч болно шүү” гэж Жон Леннон Дот Жарлеттад хэлж өгсөн түүхтэй гэнэ.
Харин Omega Auctions-ийнхон содон барааныхаа талаар “Энэ бол бидний зарж буй хамгийн хачин бас хамгийн эрхэм зүйл. Багагүй үнэ хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн мэдэгджээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ