Олимпийн хүсэл мөрөөдлөө Хамрын хийдээс шивнэлээ

img

"Лондон-2012" олимпийн наадамд Монгол Улсын баг тамирчдыг амжилттай оролцохыг бэлгэдэн, тэдний олимпийн од хийморийг уул усандаа даатгасан нэгэн аялал бэдрэлийг саяхан БТСГ-ын Үндэсний шигшээ багийн албанаас зохион байгуулжээ. Говийн догшин ноён хутагтын шавилан сууж асан Хамарын хийд, Хүслийн овоо, Энергийн төв орчимд уг аялал өрнөсөн байна. ҮШБ-ийн захирал Ц.Одонбаяр тэргүүтэй уг багт Лондоны олимпийн эрхээ аваад байгаа жүдоч Д.Төмөрхүлэг, Д.Сумьяа, жүдогийн багийн дасгалжуулагч, Ардын багш О.Балжинням, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, паралимпийн эрхээ аваад буй байт харваач Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ, тэдний дасгалжуулагч Н.Дариймаа болон залуу тамирчид нийлсэн 20 гаруй хүн багтжээ. Түүний өмнөхөн мөн иймэрхүү зорилгоор БТСГ-аас Сүхбаатар аймгийн Алтан овооны ойролцоо Тамирчдын суварга босгосон гэнэ. М.Бүүвэй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ