
Хэдхэн мөчийн дараа "Үхлийн хэсэг" гэгдэж буй B хэсгийн эхний тоглолт эхлэх гэж байна.
Дэлхийн аваргын гурван удаагийн мөнгөн медальт, 1988 оны Европын аварга Голландын шигшээ баг 1992 оны Европын аварга Данийн шигшээтэй Укрианы Харьков хотноо тоглоход бэлэн болжээ.
Дашрамд дурдахад В болон D хэсгийн тоглолтууд Укрианд, А болон С хэсгийн тоглолтууд Польшид болох юм. Одоогоор хоёр баг талбайд гарч бие халаалт хийсний эцэст бэлтгэлийн өрөөндөө ороод байна.
Тун удахгүй тоглолт эхлэх болно. Яг одоо тоглолт болох гэж буй Харьков хотын Металист цэнгэлдэх хүрээлэнд нэмэх 27 хэмийн дулаантай, нарлаг байгаа аж.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ