
В хэсгийн Голланд, Данийн шигшээ багийн эхний үеийн цаг өндөрлөлөө. Эхний үед улбар шарууд 56 хувийн бөмбөг эзэмшилтээр тэргүүлж 13 цохилт /Дани 5/ хийсэн ч Данийн шигшээ 1:0-ийн харьцаагаар давамгайлж дуусгалаа. Мэдээж хэрэг голландын шигшээгийн фэнүүд иим тоглолтыг хүсээгүй нь лавтай. Нисдэг голландчууд үе үе аюултай довтолгоо өрнүүлж байсан ч байндаа онож туссангүй. Удахгүй тоглолтын хоёрдугаар үе эхэлнэ. Мэдээж хэрэг голландчууд оноог нөхөх гэж тэнцэхийн тулд биш хожихын тулд улам ширүүн довтлох нь лавтай. Иймээс таахын аргагүй өрнөлтэй хоёрдугаар үе биднийг хүлээж байна.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ