
17 настай унгар охин ээж, дүүгийнхээ хамт гудамжинд гарчихгүйн тулд онгон биеэ үнэ хүргэн зарахаар болжээ. Ээж нь байр зээлээр авсан ч одоо сар бүрийн мөнгийг нь төлж чадахгүй болчихоод байгаа тул охин ийм алхам хийхээр сэтгэл шулуудсан гэнэ. Банк байрыг нь буцаан авахаар шаардаж эхэлсэн учраас охин eBay интернэт худалдаагаар онгон биеэ зарахаа зарлажээ. Гэтэл түүнд нэгэн англи эр 100 мянган евро амласан төдийгүй “Гэрлэе” гэсэн санал тавьсан байна. Харин охин гэрлэх саналаас татгалзан, телевизээр шууд биеэ зарсан нь шулуун гэж үзээд байгаа аж.
“Надад нөхөр хэрэггүй, гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэтэл англи залуу хэтэрхий холын юм бодох юм. Би урьд нь найз залуутай байж үзээгүй хэрнээ шууд нөхөртэй болох юм уу? Би зүгээр л манай гэрийнхэнд тусалчихаар хүнийг л хайж байгаа шүү дээ” гэж охин ярьсан байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ