
МҮБХ, "Говь Гео" ХК-тай хамтран зохион байгуулсан тав дахь удаагийн Чингэлтэй уулын хишиг барилдаан амжилттай зохиогдлоо. Тус барилдаанд улс аймгийн алдар цолтой болон залуу бөх нийлсэн нийт 240 бөх хүч үзсэнээс Архангай аймгийн Булган сумын харъяат, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо, "Стройка" группийн бөх аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва найм даван түрүүлж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харъяат, "Хүч" спорт хороо, "Хутагтын хүчтэн" дэвжээний бөх улсын харцага А.Цацабшир долоо даван үзүүрлэлээ. Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат улсын арслан Г.Эрхэмбаяр, Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат улсын заан М.Өсөхбаяр нар шалгаран үлдэв. Барилдаанд улсын залуу аварга С.Мөнхбат зодоглосон ч зургаагийн даваанд улсын харцага А.Цацабширт өвдөг шорооджээ.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ