"Челси" шинэ дасгалжуулагчтай болох нь ээ

img

Португалийн залуу дасгалжуулагч Андре Виллаш-Боашийг үдэн явуулснаас хойш багшгүй явж ирсэн "Челси" клуб одоо л нэг албан ёсны менежерийн бараа харахаар болж байна. Тэдний шинэ дасгалжуулагчаар хүн бүгдийн танил Роберто Ди Маттео энэ долоо хоногийн сүүлч гэхэд томилогдох бололтой. 41 настай итали мэргэжилтэн тэрээр Виллаш-Боашийн туслах дасгалжуулагч байсан бөгөөд түүнийг халагдсаны дараа үүргийг нь түр орлон гүйцэтгэж, багаа UEFA-гийн Аваргуудын лиг болон FA cup-т түрүүлүүлж баруун Лондоны цэнхэр өмсгөлтэй багийн түүхэнд чухал үүрэг биелүүлээд байгаа билээ. Багийн эзэн Роман Абрамович ч тэрхүү ялалтуудад урамшин багтаа цус сэлбэх ажилд тун идэвхтэй оролцож буйг сануулах юун. Ди Маттеогийн төлөөний хүмүүс амралтын өдрүүдэд "Челси"-гийн удирдлагатай гэрээний нөхцлийн талаар тохиролцоонд хүрсэн аж. Гэр бүлийн хамтаар амарч яваа Ди Маттео зургадугаар сарын 13-ны лхагва гариг гэхэд Лондонд ирэх бөгөөд баасан гаригт гэрээгээ үзэглэж магадгүй гэсэн мэдээллийг ойрын эх сурвалж өгөөд байна. Тэрээр 2000 оноос хойш "Челси"-г удирдаж буй наймдахь дасгалжуулагч болох юм: 2012.III - одоо хүртэл: Роберто Ди Маттео (орлон) 2011.VI - 2012.III: Андре Виллаш-Боаш 2009.VI - 2011.V: Карло Анчелотти 2009.II - V: Гуус Хиддинк (орлон) 2008.VII - 2009.II: Луис Фелипе Сколари 2007.IX - 2008.V: Аврам Грант 2004.VI - 2007.IX: Жозе Моуриньо 2000.IX - 2004.V: Клаудио Раньери Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ