Үзэсгэлэн яармаг өнөөдөр өндөрлөнө

img

МҮХАҮТ, Монгол Улсын Засгийн газраас энэ жилийг өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан зохиож байгуулж буй “Жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2012” олон улсын үзэсгэлэн яармаг болж байна.

 Уг үзэсгэлэн зургадугаар сарын 7-нд    “Мишээл экспо” төвд эхэлсэн бөгөөд өнөөдөр дуусах  юм. 12 дахь жилдээ явуулж буй тус яармагт өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг хувь хүмүүс, аж ахуй нэгжүүд, банк санхүүгийн болон олон улсын стандартад нийцсэн импортын бараа нийлүүлдэг компаниуд түлхүү оролцож байна.

Зохион байгуулагчдын зүгээс үзэсгэлэнгийн гол зорилгыг “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, импортын зах зээлд нэвтрүүлэх, бизнесийн байгууллагууд болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг холбож буй ажил” хэмээн онцолж байгаа аж.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ