
Цагны эх орон Швейцарь улсын бахархал болсон сонгодог чамин, хосгүй үнэ цэнэтэй цагаараа алдартай Frederique Constant брэндийн цагны дэлгүүр Ханбүргэдэй их дэлгүүрт албан ёсоор нээгдлээ. Дэлгүүрийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд Frederique Constant брэндийн Олон улсын худалдааны менежер ноён Williams Besse болон Ханбүргэдэй их дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгчид, олны танил урлаг соёлын хүндтэй зочид хүрэлцэн ирсэн .
Frederique Constant брэндийн Олон улсын худалдааны менежер ноён Williams Besse хэлэхдээ: Монголд өөрийн салбар дэлгүүрээ нээж байгаадаа баяртай байна. Frederique Constant бол Швейцарийн Женев хотод төвтэй олон улсын нэр хүндтэй цагны брэнд. Гоёмсог сонгодог загвар, шинэлэг санаа болон үйлдвэрлэлийн чанар зэрэг нь Frederique Constant брэндийн үнэт зүйлс бөгөөд манай мэргэжлийн чадварлаг цагчид Женев дахь өөрийн үйлдвэртээ цагныхаа эд анги нэг бүрийг гараар угсарч, нарийн тоног төхөөрөмжөөр шалгадаг. Frederique Constant брэндийн цагийг бүтээхдээ Алт, мөнгө, зэвэрдэггүй ган зэрэг үнэт металуудыг түүхий эдээ болгон ашигладаг төдийгүй Алмаз, сафир, рүбин зэрэг байгалийн ховор эрдэнийн чулууг цагандаа суурилуулдаг нь цагийг улам үнэ цэнэтэй болгодог.

Frederique Constant компани нь цагныхаа загварт онцгой анхаардаг бөгөөд цагны цуглуулга бүр өөр өөрийн гэсэн онцлог давтагдашгүй чанар, хосгүй нарийн ур хийц шингэсэн байдаг хэмээн онцолж байлаа.
Frederique Constant брэндийн цагны цуглуулгаас танилцуулбал:
“Manufacture”- цуглуулгыг Frederique Constant брэндийн өндөр чадвартай цагны мэргэжилтэнгүүд өөрийн үйлдвэртээ цагны эд ангиудыг үйлдвэрлэхээс эхлээд угсрах, шалгах бүх үйл ажиллагааг хийн цогц байдлаар бүтээдэг. Manufacture цуглуулгад Frederique Constant-н хамгийн алдартай хугацааны өндөр нарийвчлал бүхий
Heart Beat Manufacture-Tourbillon manufacture, Maxime Manufacture загварууд багтдаг.

“Runabout”-Frederique Constant эрчүүдийн спортын нэг төрөл болох домогт моторт завины уралдааныг ивээн тэтгэхийн зэрэгцээ домогт завийг магтан дуулсан олны сэтгэл татам, Runabout цувралаа цөөн тоогоор үйлдвэрлэн гаргасан.

“Vintage Rally”- Frederique Constant брэнд Ла Карера Пан-Америка дэлхийн хамгийн нэртэй автомашины уралдаан болон, Бээжингээс Парис орсон эртний үнэтэй машины уралдаанд хамтарч ажилласан бөгөөд энэхүү үйл явдалд зориулж гаргасан Vintage Rally нэртэй цуглуулгаа цөөн тоогоор үйлдвэрлэсэн.
“Ladies Automatic” - цуглуулгыг хатагтай нарт зориулан эмэгтэй хүн зохион бүтээсэн. Сонгодог чамин загвартай орчин үеийн бүсгүй хүний онцлогийг харуулсан хамгийн сүүлийн үеийн дээд зэргийн механик цагны цуглуулга бөгөөд хос зүрхэн сийлбэр бүхий цуглуулгын зарагдсан цаг бүрээс 50 Швейцарь франкийг зүрхний өвчтэй хүүхдийг дэмжих сайн санааны байгууллагад тусламж болгон өгдөг.
“Classic”-Энэ цуглуулга нь улам боловсронгуй болгосон дахин давтагдашгүй үнэ цэнэтэй сонгодог загварын цагаараа олонд танигдсан.

Дээрх цуглуулгаас гадна бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг тодруулсан “Delight”, хамгийн нимгэн “Slim line”, уламжлал шинэчлэлийн хослол “Art Deco” зэрэг олон загварыг гаргадаг.
Heart Beat Manufacture-Tourbillon Silicium, Runabout , Vintage Rally нэртэй цуврал загварууд ирсэн зочдын сонирхлыг ихэд татаж байлаа.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ