БНСУ-д гэ­рээгээр ажиллах иргэдийн бүртгэл эхэллээ

img

БНСУ-д хөдөлмөрийн гэ­рээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Орон даяар нэгэн зэрэг яваг­даж байгаа уг үйл ажиллагаа гурван хоног үргэлжилнэ.Энэ удаад бүрт­гэ­лийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Хөдөлмөр, ха­лам­жийн үйлчилгээний хэлтэс зохион байгуулж бай­гаа аж. Энэ жил хувьд 10,000 хүнийг бүртгэх юм. Бүртгүүлэгчдэд 18-39 настай, хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх, Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх, Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх,  БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй байх, БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй байх, Эрүүл мэндийн хувьд өвчингүй байх /Элэгний В, С вирус, Сүрьеэ, БЗХӨ г.м/ шаардлага тавигдаж байгаа. Харин Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг наймдугаар сарын 25, 26-ны өдөр зохион байгуулна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ