Хүндэтгэлийн концерт болно

img

Ардын жүжигчин , төрийн шагналт  Ц.Намсрайжавын мэндэлсний 85 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт энэ сарын 15-нд  ДБЭТ-т болно. Тоглолтыг Ц.Намсрайжавын хүү Н.Бүтэнбаяр удирдан тоглуулах аж. Дашрамд дурдахад, Төрийн шагналт Ц.Намсрайжавын санаачилгаар БНМАУ-ын Соёлын яамны сайдын 1957 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн 118 тоот тушаалаар Монголын радио хорооны дэргэд симфони найрал хөгжмийг байгуулснаар Улсын филармонийн суурь тавигдсан түүхтэй.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ