Сурагчдын ундны усны 0.8 хувь нь нянгийн бохирдолтой гарчээ

img

Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журмын хэрэгжилт, хоол, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хүнсний хангамжид хяналт хийжээ. Шалгалтад төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 306 сургууль, “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд хүнс, хоол үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний хангалт хийж буй 330 байгууллага, аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр авч үзвэл хоолны үйлдвэрлэл үйлчилгээ 249, гурил гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 51, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 12, ундаа жүүсний үйлдвэрлэл дөрөв, худалдаа бусад үйлчилгээний 14 газар байна. Шалгалтад хамруулахаар зарласан 244 сургууль байгаа бөгөөд  нийт 306 сургуулийг хамруулан шалгалт хийсэн байна. Шалгалтын үеэр шалгалтад хамрагдсан сургуулийн 59.1 хувь нь аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээгээ дүгнэдэггүй, 101 буюу 55.2 хувь нь сургуулийн захиргаа, эцэг эхийн хорооны төлөөлөл бүхий хяналтын комиссгүй байжээ. Үүнээс гадна  49.4 хувь нь дээжийн хөргөгчгүй, хөргөгчний хэмийг тогтмол хэмжиж, хянадаггүй, зохих журмын дагуу тэмдэглэл хөтөлдөггүй 7.2-8.9 хувь нь  батлагдсан цэсгүй, цэсэнд орсон бүтээгдэхүүний нийц зохицол хангалтгүй, чихэрлэг хүнс, хийжүүлсэн ундаа оруулсан байжээ. Шалгалтын явцад сургуулийн цайны газрын тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн чанарыг шалгах зорилгоор авсан эрүүл зүй нян судлалын 1698 арчдасны 376 буюу 22.1 хувь, унд ахуйн хэрэгцээний уснаас авсан 75 дээжний зургаа буюу 8.0 хувь нь нянгийн бохирдолттой байсан байна. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ