
Гадаадад амьдарч буй монголчууд өнөөдөр 2012 оны УИХ-ын сонгуульд оролцож буй 11 нам, хоёр эвсэлд саналаа өгсөн билээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өглөөний 07.00 цагийн үед /Улаанбаатарын цагаар/-ийн байдлаар хилийн чандад суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэдээс Улсын Их хурлын 2012 оны сонгуулийн санал хураалт 63.54 хувьтай буюу 2717 сонгогч саналаа өгөөд байсан.
Харин Улаанбаатарын цагаар 09:00 цагийн байдлаар хилийн чандад суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэдээс Улсын Их хурлын 2012 оны сонгуулийн санал хураалт 64.78 хувьтай буюу 2770 сонгоч саналаа өгөөд байна.
Мөн энэ цаг мөчид БНКУ-ын Гавана, Канад Улсын Оттава, АНУ-ын Нью-Йорк, Вашингтон хотууд дахь Салбар комиссын санал авах үйл ажиллагаа амжилттай өндөрлөж байгаа талаар Гадаад Харилцааны Яамны дэргэдэх Төв комиссоос бидэнд мэдээллээ.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ