
Англи өвгөн Питер Даудсвелл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ тэжээхийн тулд 20 жилийн өмнөөс хамгийн богино хугацаанд хамгийн их хоол идэх уралдаанд оролцож, нийтдээ 350 дээд амжилт тогтоожээ. Гэвч тэрээр хэдхэн өдрийн өмнө хөлнөөсөө дөрвөн хүн бариулан доошоо харж байгаад шар айраг уух гээд унаж, мөрөө гэмтээснээсээ хойш “зодог тайлах”-аар албан ёсоор шийдсэн байна.
71 настай ховдог өвгөн олон дээд амжилт тогтоосныхоо буянд ойролцоогоор 4.5 сая паундын орлого олж, амьдралдаа санаа зовинохооргүй болж чаджээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ