Хар тамхи хэрэглэгчдийн тоо өсчээ

img

Хар тамхи мансуурлаас иргэдийг хамгаалах нийгэмлэгээс хар тамхины хэрэглээ ямар байгаа талаар судалгаа хийсэн байна. Уг судалгаанд хамрагдсан 18-24 насны залуусын 36 нь каннабис, 18 нь экстази хэрэглэж үзсэн гэж хариулжээ. Судалгаанаас харахад 100 мянган хүн тутмын 2700 нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис хэрэглэдэг, 21800 хүнд хэрэглэх санал тавьсан байжээ. Манай улс анхны судалгаагаа 1999 онд хийж байсан бөгөөд 45 хүн хэрэглэгч байсан бол одоо 10 мянга болж өссөн судалгаа байна.  Мансуурагчдын 63 хувь нь ууж, 18 хувь нь татаж, долоон хувь нь үнэрлэж, 12 хувь нь тарьж хэрэглэдэг гэжээ. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ