Евро-2012 гэрэл зурагт

img

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн Укриан, Польш улсад зэрэг зохиогдож байгаа билээ. Өнгөрсөн 08-ны өдрөөс нээлтээ хийсэн Евро-2012-ын хэсгийн тоглолтууд үргэлжилсээр, өнөө шөнө D хэсгийн хоёр тоглолт болох юм. Евро-2012-ын сонирхолтой агшнууд олон улсын гэрэл зурагчдын дуранд хэрхэн буусныг та бүхэндээ толилуулья. Өнгөрсөн шөнө болсон С хэсгийн Хорват-Ирландын шигшээ багуудын тоглолтын үеэр Ведран Корлука, Кевин Дойл нарын бөмбөгний төлөөх тэмцлийн агшин. Хорватын шигшээ баг ялалтаа тэмдэглэж буй нь. Ирландын шигшээгийн хаалгач Шей Гивен хаалгандаа гоол алдаж байгаа нь Хорватын хөгжөөн дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэв Ирландын хөгжөөн дэмжигчид Италийн шигшээгийн тоглогч Антонио ди Наталигийн гоолын баярт мөч Ди Наталигийн гуядсан бөмбөг "Ялагдашгүй Армада"-гийн хаалганд орж яваа нь Тив, дэлхийн аварга Испанийн шигшээгийн үнэнч хөгжөөн дэмжигчдийг та бүхэн харж байна Италийн шигшээгийн хөгжөөн дэмжигч Испанийн Сеск Фабрегас болон Италийн Даниел де Росси Тиаго Мотагийн жүжиглэлт Германы довтлогч Марио Гомес гоолын баяраа илэрхийлж байна Германы Лукас Подольски, Португалийн Раул Мерилейш нар Уэсли Шнайдер энэ бөмбөгийг нүүрээрээ бус хөлөөрөө авсан бол гоол болж Голландын шигшээ ядаж л тэнцэх байлаа Голландын Ибрахим Афеллэй, Данийн хамгаалагч Даниэл Аггерын хажуугаар цохиж байна Робин Ван Персигийн буруу тооцоолсон цохилт Данийн шигшээд 1:0-ээр хожигдсоныхоо дараа улбар шаруудын довтлогч Ариен Роббен унаад өгсөн нь Питер Чехийн хаалганд дубль хийсэн ОХУ-ын ирээдүйтэй залуу довтлогч Алан Загоев ОХУ-ын Роман Широковын Питер Чехийг өнхрүүлэн байж оруулсан гоол Польшийн Лукас Пишчек Грекийн Жоржиос Самарас нарын тэмцэл Польшийн шигшээгийн хөгжөөн дэмжигч Грекчүүдийн чөлөөт цохилтоос хаалгаа хамгаалах Польшийн тоглогчдын агшин Польшийн хөгжөөн дэмжигчид Грек, Польшийн фэнүүд эв найртай Бэлтгэсэн Н.Өрнө     Хорватын Гордон Шилденфельд Ирландын Кевин Дойлын "дээгүүр" Италийн "супер Марио" Балотелли болон Испанийн Сержио Рамос нарын бөмбөгний төлөөх тэмцэл "Супер Марио" -гийн супер агшин  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ