Хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл хамгийн өндөр байна

img

Монгол орон даяар өнгөрсөн гуравдугаар сарын 19-ний өдрөөс "Эрүүл хүүхэд" аян өрнөж эхэлсэн билээ. Энэхүү аян нь 18 хүртэлх насны бүх хүүхдийг дотор, амны хөндий, чих, хамар хоолой, нүдний ерөнхий үзлэгт хамруулж, бие бялдрын хөгжлийг үнэлж, эрүүл болгох, хүүхдийн эрүүл мэндийн тухай мэдээллийн сан бий болгон, эрүүл мэндийн байгууллагуудын бүртгэлийг сайжруулах зорилготой юм. Өнгөрсөн баасан гаригийн байдлаар нийт 810460 хүүхэд үзлэгт хамрагджээ. Энэ нь нийт үзлэгт хамрагдах ёстой хүүхдүүдийн 83.4 хувь нь юм. Эдгээрээс эрхтэн тогтолцооны эмгэг илэрсэн хүүхдийн тоо 549622 байна. Өөрөөр хэлбэл үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 67.8 хувь нь эмгэгтэй байна гэсэн үг. Харин эдгээрийн 377234 нь шүдний ямар нэг өвчлөлтэй байгаа гэсэн дүн гарчээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ