Майкл Оуэны амжилтыг хорват довтлогч давтлаа

img

Өнгөрсөн шөнө С хэсгийн хоёр тоглолт болж Итали-Испанийн шигшээ 1:1-ээр тэнцсэн ба Хорватын шигшээ Ирландыг 3:1-ээр бут ниргэснээр энэ хэсгийг хорватчууд тэргүүлж эхэлсэн юм. Хорват-Ирландын тоглолтод од болон гялалзсан Хорватын шигшээгийн довтлогч Марио Манзукич 2 гоол оруулсан билээ. Түүний эхний гоол нь тоглолтын шүгэл дуугарснаас хойш ердөө 3 дахь минутад өрсөлдөгчийнхөө хаалганд орсноор Европын аваргын түүхэнд ийм богино хугацаанд гоол оруулсан 6 дахь тоглогчоор тодорлоо. Анх Евро-2004-т английн алтан жаал Майкл Оуэн гурван минутын дотор өрсөлдөгчийнхөө хаалганд гоолдож байжээ. Н.Өрнө  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ