ОХУ, Польшийн фанатуудын дунд мөргөлдөөн үүсэж болзошгүй

img

Зургадугаар сарын 12-нд А хэсэгт багтсан ОХУ болон зохион байгуулагч орон Польшийн шигшээ багийн тоглолт болно. Энэ тоглолттой холбоотойгоор ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас Польшийн талд албан бичиг илгээжээ. Энэхүү албан бичигт тус тоглолтын үеэр үүсэж болзошгүй эмх замбараагүй байдлаас урьдчилан сэргийлж хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлөх зүйлс бий болгохгүйн тулд шаардлагатай алхмыг хийхийг хүсчээ. ОХУ, Польшийн түүхэн харилцааны эмзэг асуудлууд хөлбөмбөгийн галзуу фанатуудаар дамжин илрэх магадлалтай хэмээн тэд үзжээ. Энэ нь ч үнэний ортой. ОХУ-ын шигшээ багийнхныг Польшид ирэхэд нь польшчууд хэдэн жилийн өмнө ОХУ-д онгоцны ослоор амиа алдсан ерөнхийлөгч болон бусад улстөрчдийнхөө зургийг барин жагсаж хүлээж авсан аж. Тиймээс ОХУ, Польшийн багийн тоглолтын үеэр фанатуудын хооронд мөргөлдөөн үүсэх магадлал өндөр гэнэ. Польшийн албаныхан ч энэ тал дээр анхаарлаа хандуулж тус тоглолтын үеэр нэмэлт хамгаалалт гаргахаар болсон байна. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ