Евро-2012 болж буй 8 цэнгэлдэх хүрээлэн

img

Япон, БНСУ-д ДАШТ зохиогдсоноос хойш хоёр улс дамнан хөлбөмбөгийн тэмцээн зохиодог моод дэлгэрээд буй. 2008 оны Европын аварга Швейцарь, Австри улсад нэгэн зэрэг зохиогдсон бол энэ удаад Польш, Укриан улсууд хамтран зохион байгуулж байгаа. Польшийн дөрөв, Укрианы дөрвөн цэнгэлдэхэд Евро-2012-ын тоглолтууд болж байна. Тэрхүү найман хөлбөмбөгийн цэнгэлдэхийг товч танилцуулья. [caption id="attachment_110090" align="alignnone" width="600" caption="Польшийн нийслэл Варшав хотын Үндэсний цэнгэлдэх"][/caption] 58500 үзэгчийн суудалтай. А хэсгийн 3 тоглолт /үүнээс нээлтийн тоглолт болсон/, 1/8 шигшээгийн 1, хагас шигшээгийн 1 нийт 5 тоглолт болно. [caption id="attachment_110092" align="alignnone" width="600" caption="Польшийн Гданьск хотын "Пи Жи И Арена" цэнгэлдэх"][/caption] 40000 үзэгчийн суудалтай. С группын 3 тоглолт, 1/8 шигшээгийн 1 тоглолт тус тус энэ цэнгэлдэхэд болно. [caption id="attachment_110093" align="alignnone" width="600" caption="Польшийн Вроцлав хотын "Хотын цэнгэлдэх""][/caption] 40000 үзэгчийн суудалтай. А хэсгийн 3 тоглолт болно. [caption id="attachment_110094" align="alignnone" width="600" caption="Польшийн Познань хотын "Хотын цэнгэлдэх""][/caption] 40000 үзэгчийн суудалтай. С хэсгийн 3 тоглолт болно. [caption id="attachment_110096" align="alignnone" width="600" caption="Укрианы нийслэл Киев хотын "Олимпийн цэнгэлдэх""][/caption] 60000 үзэгчийн суудалтай. D хэсгийн 3 тоглолт болон 1/8 шигшээгийн 1 тоглолт, аваргын төлөөх тоглолт тус цэнгэлдэхэд болно. [caption id="attachment_110097" align="alignnone" width="600" caption="Укрианы Донецк хотын "Донбасс Арена" цэнгэлдэх"][/caption] 50000 үзэгчийн суудалтай. D хэсгийн 3 тоглолт, 1/8 шигшээгийн 1 тоглолт, хагас шигшээгийн 1 тоглолт тус тус болно. [caption id="attachment_110100" align="alignnone" width="600" caption="Укрианы Харьков хотын "Металист цэнгэлдэх""][/caption] 35000 үзэгчийн суудалтай. В хэсгийн 3 тоглолттой. [caption id="attachment_110101" align="alignnone" width="600" caption="Укрианы Львов хотын "Арена Львов" цэнгэлдэх"][/caption] 30000 үзэгчийн суудалтай. В хэсгийн 3 тоглолттой.      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ