Яаралтай тусламжийн талаарх 2750 дуудлага иржээ

img

Мэдээлэл, шуурхай удирдлагын  хэлтэс 101, 105 дугаарын утсанд энэ сарын 10-ны өдрийн 08.00 цагаас 11-ний өдрийн 08.00 цагийн хооронд нийслэл хотод объектын гал түймрийн болон галын зөрчлийн тус бүр хоёр,  зам тээврийн ослын нэг дуудлага иржээ. Түүнчлэн ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 тоот утсанд дээрх цагуудад иргэд байгууллагаас нийт 2355 удаа холбогдсоноос гэмт хэрэг, зөрчлийн тухай 822 мэдээллийг хүлээн авч шалгасан байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 41 үйлдэл бүртгэгдсэнээс эзэн холбогдогч тогтоогдсон 33, илрээгүй найман хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Харин 103 дугаарын утсаар яаралтай тусламжийн талаарх 2750 мэдээ, мэдээллийг хүлээн авснаас бодит 621 дуудлагад очиж үйлчилсэн байна. Үүнээс төрөхийн 70,  oсол, гэмтлийн 61 дуудлага иржээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ