
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын санаачлагаар энэ сарын 12-ны өдрийг Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг билээ. Тэгвэл энэ өдрийг Монгол Улс 2002 оноос хойш 11 дэх жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ жилийн хувьд “Хүний эрх ба нийгмийн тэгш байдал” “Хүүхдийн хөдөлмөрийг устгая” уриатай тэмдэглэн өнгөрүүлэх юм. Энэхүү өдрийг угтаж нилээдгүй олон ажил хийхээр болсон. Үүний нэг нь хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн дунд зохион байгуулж буй хөл бөмбөгийн тэмцээн юм. Тус тэмцээн маргааш 10.0 цагт ЧД-ийн 5-р дунд сургуулийн хөлбөмбөгийн талбайд зохион байгуулагдана. Энэ өдөр захууд тусгай хөтөлбөрөөр үйл ажиллагаа зохион байгуулахаар болсон байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ