Зам засварын ажил хэвийн явагдана
Нийслэлийн зам засвар, арчлалтын ажилд энэ жил 114,5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсний 10,9 хувь буюу 12,5 тэрбум төгрөгийг албан татварын орлогоос бүрдүүлэх аж. Тэгвэл оны эхнээс өрнөсөн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах, нийслэлийн замын санд төвлөрүүлэх орлого 100,3 хувиар даван биелж, нийслэлийн хэмжээнд зам засварын ажил хэвийн явах эх үүсвэрийг бүрдсэн байна. Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ