“Таван цагаригийн бат холбоо” олимпийн бамбар Говьсүмбэрээс Хэнтийд

img

“Таван цагаригийн бат холбоо” уриан дор зохиогдож байгаа олимпийн бамбар эх орон даяар аялж байгаа юм. Олимпийн үзэл санааг улс орон даяар түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү бамбарын аялал өнгөрсөн сарын турш Говьсүмбэр аймгийн сум, албан байгууллага, сургуулиудаар дамжсаны эцэст Хэнтий аймагт шилжлээ. Бамбар шилжүүлэх ёслолын ажиллагаанд ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, МҮОХ-ны олимп судлалын төвийн захирал Ж.Баасанхүү нар оролцлоо. МҮОХ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ